Жүжигчин Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг, Насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц , ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөж болж явсан энэ сайхан ээжийг одоо ч театрынхан хөл алдан хүндэлцгээдэг. Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар хүндийнх нь талыг нуруундаа үүрч явсан Ө.Уранчимэг гуай гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн, сайхан амьдарч яваа. Байсгийгээд холын Америкт уригдаж, ач зээгийнхээ хайр халамжинд бөмбөрдөг буянтай ээжийн таван хүүхдээс урлагаар замнасан нь ганц Ж.Оюундарь хатагтай. Тиймдээ ч охиныхоо тоглосон жүжиг, кино бүрийг алгасалгүй үзэж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг цорын ганц шүүмжлэгч нь гэж байгаа.
Энэ бол Ц.Сарантуяа гавьяатын ээж Баярсайхан. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ шуугиулж явсан хатагтай Ц.Сарантуяатай усны дусал мэт адилхан энэ буурлын дуу хоолой нь хүртэл охинтойгоо андуурам адилха. Насаараа боловсролын байгууллагаад ажиллаж, ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн сайхан ээж таван хүүхэд төрүүлж өсгөсөн.
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл