УИХ-ын дарга Дархан-Уул аймагт ажиллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Дархан-Уул аймагт ажиллаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо. Дээрх аймагт Монгол, Японы хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар монголчууд хэрэгцээт бензин шатахууныхаа ихэнх хэсгийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангаад зогсохгүй гадаадын хараат байдлаас гарах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-аас 100 хувь хараат байдаг бөгөөд тус улс бензин, шатахууныхаа импортын татварыг нэмэхэд үнийн савлагаа үүсч, түүнийг дагаад бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляци дагуулсаар ирсэн билээ. Иймд дээрх байдалд УИХ дүгнэлт хийж, газрын тос боловсруулах үйлдвэртэй болоход анхаарал хандуулж, тогтоол баталсан юм. Тогтоолын хүрээнд Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах томоохон үйлдвэр баригдахаар болж буй нь энэ юм.
 
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ мөн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж