УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр гурван асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй зөвшилцсөн ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор болсон байна. Хоёр дахь нь Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/Засгийн газраас мэдүүлсэн/
Мөн дээрх төсөлтэй нэр нэг Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Одхүү, С.Эрдэнэ нар мэдүүлсэн/-ийг тус бүр авч хэлэлцэх юм байна.
Г.Дарь