Нутгийн бөхчүүд түрүү булаалдав

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Нутгийн бөхчүүд түрүү булаалдав

"Төв
аймгийн өдрүүд" нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж, энэ 
хүрээнд Төв аймгийн ургацын баярт  зориулсан улс аймаг, цэргийн цолтой
128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч бямба гаригт
/2011-10-22/ боллоо. Барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага
А.Цацабшир, Ө.Даваабаатар, А.Бямбажав, улсын начин Ц.Лхагвасүрэн,
Ж.Отгонбаяр, Ду.Батбаяр, Э.Энхбат, Б.Батмөнх нарын тэргүүтэй 128 бөх
зодоглов.

Улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин 12,
аймгийн арслан 36, аймаг цэргийн заан 11, аймгийн харцага долоо, аймаг
цэргийн начин 25, залуу бөх 33 барилдсан энэхүү барилдааны түрүү бөхөөр
Төв аймгийн Баянхангай сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, ИНЕГ-ын бөх,
улсын начин Б.Батмөнх түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат
"Дүнжингарав" дэвжээ, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх, улсын
өсөх идэр начин Ж.Отгонбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Говь-Алтай аймгийн
Бугат сумын харьяат "Хантайшир" дэвжээ "Сүү" хувьцаат компанийн бөх,
улсын начин Ду.Батбаяр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат
"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн харцага М.Шинэзориг нар
шалгаран үлджээ.

www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж