
Улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин 12, аймгийн арслан 36, аймаг цэргийн заан 11, аймгийн харцага долоо, аймаг цэргийн начин 25, залуу бөх 33 барилдсан энэхүү барилдааны түрүү бөхөөр Төв аймгийн Баянхангай сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, ИНЕГ-ын бөх, улсын начин Б.Батмөнх түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат "Хантайшир" дэвжээ "Сүү" хувьцаат компанийн бөх, улсын начин Ду.Батбаяр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн харцага М.Шинэзориг нар шалгаран үлджээ.