Дуучин Кэти Перри нэгээс нөгөө тоглолтын хооронд онгоцоор байнга зорчдог авч онгоцны эмэгтэй үйлчлэгчээр үйлчлүүлэх дургүй гэнэ. Хартай бүсгүй нөхрөө өмнө нь онгоцны үйлчлэгчтэй учир ургуулж байсныг мэддэг учраас ийм зуршилтай болсон ажээ. Дуучин бүсгүй онгоцоор нисэхээс өмнө үйлчлэгчээс тусламж гуйхгүйн тулд хэрэгтэй зүйлээ бүгдийг өөрөө бэлддэг гэж нэгэн найз нь ярьжээ. Дуучин Кэти Перригийн нөхөр инээдмийн жүжигчин Рассел Брэнд гурван жилийн өмнө онгоцоор зорчиж явахдаа нэгэн үйлчлэгч бүсгүйд утасныхаа дугаарыг сэм өгч амжсан ажээ. Тэр явдлын дараа Рассел түүнтэй жил шахуу болзсон гэнэ. Харин энэ түүхийг сонссон Кэти Перри онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг эелдэг туслагчид гэж харахаа больсон гэнэ.
Н.Энх