"Ядуусын хорооллын саятан” кино асар их амжилт авчирсан нь гол дүрийн жүжигчид Дэв Пател, Фрейда нарын дурлалын романст нөлөөлсөн гэдэг. Гэсэн ч хос хоёрын дурлалд ирээдүй байхгүй бололтой. Учир нь “West End” дэх “Crazy For You” шоуг үзсэн хос хоёр жаргалтай хос шиг харагдахгүй байсан гэнэ. Папараццийн дуранд өртсөн Дэв Пател, Фрейда нарын харилцаа хөндий хүйтэн байсан ажээ.
Skins кинонд уйдахыг мэддэггүй, хөгжилтэй Анварын дүрд тоглосон Дев хайртай бүсгүйтэйгээ театрт ирэхдээ огтхон ч инээмсэглээгүй гэнэ. Фрейда загварын нэр хүндтэй фирмийн нүүр царай болохоор долоон сая ам.долларын гэрээ байгуулсан ажээ. Энэтхэгт ихээхэн алдартай түүний өмссөн хувцас хэдхэн хормын дотор зарагдаж дуусдаг гэнэ. 2008 онд Дэнни Бойлын кинонд хамтран тоглохдоо анх танилцсанаас тэдний хайрын түүх эхэлжээ. Үүний дараа Фрейдаг нөхөртэй байснаа нууж, алдар нэртэй болсон хойноо түүнийг хаясан гэж хэвлэлээр шуугих болсон юм.
Н.Энх