Гондурас улстай дипломат харилцаа тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

Гондурас улстай дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам нь эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж буй аж. Дээрх зорилтын хүрээнд энэ сарын 19-нд Нью-Йорк хотноо Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Бүгд Найрамдах Гондурас улстай дипломат харилцаа тогтоож, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ.

Ингэснээр Монгол Улс 154 оронтой дипломат харилцаа тогтоогоод буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж