Харин Архивын ерөнхий газар, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт автомашин актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгожээ. Түүнчлэн Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацид үндсэн хөрөнгө худалдан авах, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дорнод аймгийн Цөм сүргийн үржлийн газар, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт автомашин худалдах зөвшөөрлийг олгосон юм байна.
Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Увс аймгийн шүүх, Завхан аймгийн татварын хэлтэст үндсэн хөрөнгийг худалдах, актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг мөн тус тус олгожээ.