Өрийн хямралаас гарах гарц хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

Өрийн хямралаас гарах гарц хайж байна

Хяналтаас гарч буй Европын өрийн хямралыг арилгах яаралтай арга хэмжээ авахаар чуулж буй Европын удирдагчидтай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нэгдэх гэж байна. Евро бүсийн сангийн сайд нарын уулзалтын өмнө Германы Канцлер Ангела Меркел Евро бүсийн орны лидерүүд еврог аврах төлөвлөгөө гаргахад зөвшилцөлд хүрч чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байсан юм. Евро бүсийн орны сангийн сайд нар өчигдөр Европын банкуудад зээл олгох асуудлаар зөвшилцөлд хүрсэн ажээ. Их Британийн Канцлер Жорж Осборн өрийн хямралыг арилгахад Британи хувь нэмрээ оруулах болно гэж мэдэгдсэн юм. Ням гаригийн өглөө буюу өнөөдөр өглөө Европын холбооны 27 удирдагч чуулж, евро бүсийн орны лидерүүд тусгай дээд хэмжээний чуулга уулзалтад оролцол юм байна.  Харин ирэх лхагва гаригт тэдгээр удирдагчид өрийн хямралын асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байгаа ажээ. Евро бүсийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтууд ингэж давхцах болсон нь өрийн хямрал ямар ноцтой болсныг харуулж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Уулзалтын халуухан сэдвийн нэг нь Грек улсад хоёр дахиа зээл олгох асуудал байх ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж