Ерөнхий сайд айлчлалаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд айлчлалаа цуцлав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Франц улс руу ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байсан ч, түүнийгээ цуцалжээ. Урьдчилан төлөвлөснөөр бол Франц улс дахь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал маргааш албан ёсоор эхлэх байлаа. Айлчлалаа цуцлах болсон шалтгааныг улстөрийн хүрээнийхэн янз янзаар тайлбарлаж буй юм. Үнэнд хамгийн ойр тусч буй нь, УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах хүсэлтийг УИХ-д мэдүүлээд байгаа бөгөөд энэ асуудал маргаашнаас эхэлж, УИХ дахь намын бүлэг, улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус бүр хэлэлцэхтэй холбоотойгоор айлчлалаа цуцлахад хүргэсэн гэх тайлбар юм. 

Г.Дарь 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж