Түр амьдрах байр барьж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

Түр амьдрах байр барьж байна

УИХ-аас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр баталж энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм. Орон сууц баригдсанаар нийслэлийн агаарын бохирдол буурах төдийгүй иргэд тав тухтай орчинд амьдарна гэж үзсэн билээ. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт газар чөлөөлөх ажил үргэлжилж буй аж. Тодруулбал, тус дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороодын 2100 гаруй өрх газраа чөлөөлөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 240 гаруй айл газраа бүрэн чөлөөлжээ. Харин газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцандаа орох хүртэл түр хугацаанд байршуулах орон сууцны барилгын ажил тус дүүргийн хоёрдугаар хороо, Нийслэлийн өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд сүндэрлэж буй аж. 15 давхар энэхүү хоёр орон сууцны барилгын гүйцэтгэл одоо 90 орчим хувьтай болжээ.

Уг орон сууцанд нийтдээ 300 өрхийг хүлээн авах боломжтой гэнэ. Тус байранд иргэд түр хугацаагаар амьдарч байгаад долдугаар хорооллын орон сууц баригдаж дуусахаар шилжиж амьдрах юм байна. Түр орон сууц ирэх оны нэгдүгээр улиралд дуусч, газраа чөлөөлсөн өрхүүд тус сууцанд амьдарна гэж албаныхан мэдэгдлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж