Goldman Sachs АНУ-ын Сенатад дуудагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Goldman Sachs АНУ-ын Сенатад дуудагдлаа

2007 онд АНУ-д хаусны зах зээл хямралд орж байхад “Goldman Sachs” компанийн захирлууд ашиг олж байгаа талаараа онгирч байсныг тус компанийн мейлнүүд харуулж байна. Уг и-мейлүүдэд хөрөнгө оруулалтын тус компани зах зээл хямралд орж, үнэ буурах болно гэдгийг мэдээд, түүнээс ашиг олсныг харуулж байна хэмээгээд АНУ-ын Сенатор Carl Levin “Goldman Sachs” шиг зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодсон банкууд санхүүгийн хямрал даамжирахад нөлөөлсөн гэж хэлсэн. Харин “Goldman Sachs” компани “Бид ч бас алдагдал хүлээсэн. 2007-2008 онд урд хугацааны хаусны барьцаат зээлээс бид 1.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн” гэж ярьж байна. Тэд өөрсдийг нь хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл өгч алдагдалд оруулсан гэж тэднийг буруутгаж байгааг эсэргүүцэж байна.

Сенатын байнгын хорооноос Мягмар гаригт “Goldman Sachs” компаний асуудлаар сонсгол хийхийн өмнө и-мейлүүдийг нь нийтэд танилцуулсан. Тэдгээр мейлнүүдийн нэгэнд тус компаний гүйцэтгэх захирал Donald Mullen хамт ажиллагчдаа “Бид нилээн их мөнгө хийх бололтой” гэж бичсэн бол өөр нэг мейлэнд тус компаний худалдаачин хөрөнгө оруулалтынхаа талаар “Яг л Франкенштейн өөрийн бүтээгчийн эсрэг дайрч байгаа юм шиг байна. Би сарын өмнө зуун ам.доллар байсан, одоо 93 ам.доллар болсон бонд арилжаалж байна. Харахад үнийн зөрүү бага юм шиг боловч хэдэн тэрбум ам.доллараар арилжаалж байгаа үед маш их дүн гарна” гэж бичсэн байна. Энэ талаар “Goldman Sachs” компани “Бид моргейжын хямрал өдөөгөөгүй. Бид ч бас мөнгө алдсан. Харин бид богино хугацаанд буцааж зарж чадсаныхаа ачаар алдсанаасаа илүү ашиг олж чадсан. Түүнчлэн бид Сенатын дэд хороонд 20 сая орчим хуудас баримт бичиг гаргаж өгсөн. Харин түүнээс ердөө дөрөвхөн хуудас и-мейлыг цохон сугалж гаргаад өнгөц дүгнэлт хийж байгаад бид гайхаж байна. Сонсгол эхлээ ч үгүй байхад дэд хороо дүгнэлт хийчихээд байгаа нь гайхал төрүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж