Телевизийн мэдээгээр Бруни ба Саркозийн охин орон нутгийн цагаар оройн 20:00-д төрсөн гэв. Тэд охиндоо нэр өгөөгүй байна. Карла Бруни эмнэлэгт өглөөгүүр ирсэн байна. Харин Саркози эхнэрээ өдөр нь эргээд тэнд нэг их удаагүй гэнэ. Ерөнхийлөгч дараа нь Германы канцлер Ангела Меркель, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард зэрэг албаны хүмүүстэй хэлэлцээр хийхээр Майнын Франкфуртад очсон байна.
Шинэ төрсөн охин нь Францын 56 настай лидер ба түүний 43 настай эхнэрийн анхны хүүхэд юм. Саркози, Бруни хоёрт өмнөх гэрлэлтийнх нь хүүхдүүд байдаг. Гүн ухаантан Рафаэль Энтовены хүү Брунид байдаг. Брунигээс өмнө Саркози хоёр удаа гэрлэж, Пьер, Жан, Луи гэх гурван хүүтэй болжээ. Agence France-Presse агентлаг тэмдэглэснээр энэ охин бүрэн эрхээ гүйцэтгэж буй ерөнхийлөгчийн гэр бүлд төрсөн анхны хүүхэд болон Саркозийн бичигдэж байна.
Жирэмсэн байхдаа Карла Бруни олны өмнө цөөн харагдаж сэтгүүл, сонинд өгсөн ярилцлагадаа өөртөө болон ирээдүйн хүүхдэд олны анхаарал хандуулах хүсэлгүйгээ хэлж байв. Шинэ төрсөн хүүхдийнхээ зургийг нийтлүүлэх болоогүй гэж тэрээр Le Parisien сонинд ярьсан байна.
"Ардын эрх" сонин