Х.Баттулга тойрог руугаа урлагийн тоглолт илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга тойрог руугаа урлагийн тоглолт илгээжээ

Байгалийн гамшиг цас зуданд нэрвэгдсэн малчдад сэтгэлийн дэм өгөхөөр залуу дуучид хамтран уран бүтээлийн аялан тоглолт хийж байгаа юм. Соёлын тэргүүний ажилтан дуучин Ц.Мөнхсоёл, дуучин Б.Чинбат, Д.Цогтбаяр, Б.Болдбаатар нарын Баянхонгор аймгийн бүх сумдад тайлан тоглолтоо сонирхуулахад шаардлагатай замын зардлыг нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хувиасаа гаргаж байгаа ажээ. Тэдний аялан тоглолт өчигдрөөс эхэлж, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут сумынханд хүрэх юм байна. Цаг агаарын хүндрэл, хатуу өвөлд мал сүргээ алдаж амьдрал ахуй нь хэцүүхэн байгаа хөдөөгийн ард түмэнд урлагийн тоглолт хүргэж байгаа нь цагаа олсон сайхан ажил хэмээн Хонгор нутгийнхан ч таатай хүлээн авч байгаа гэнэ.

Б.Анх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж