Өлсгөлөнд оролцсон хүмүүс эмчлүүлж чадаагүй

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Өлсгөлөнд оролцсон хүмүүс эмчлүүлж чадаагүй

Өлсгөлөнд оролцсон хүмүүс эмчлүүлж чадаагүй Ард түмний холбооны долоон гишүүн өлсгөлөнгөө дуусгаад биеэ эмчлүүлж байгаа гэнэ. Харин хөдөө орон нутгаас ирсэн гишүүд дэмжигчдийн талаар АНАТХ эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх талаар нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай ярилцаж тэднийг эмнэлэгт хэвтүүлэхээр болоод байсан ч тэдгээр хүмүүс эрүүл мэндийн даатгалын дэвтэр, мөн эмнэлгийн ор хоногийн мөнгө байхгүйгээс болж эмчлүүлж чадахгүйд хүрсэн юм. Тэдний зарим нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нутагтаа буцсан бол үлдсэн хэсэг нь замын зардлын боломжоороо нутаг буцаж байгаа гэнэ. Өлсгөлөнд оролцож байсан хүмүүс хотод олон хоносон болохоор буцах зардалгүй болсноос гадна, халаасны мөнгөгүй болсон гэж байгаа юм. Харин тэдний орон нутагтаа буцах зардлыг нь АНАТХ гаргах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Б.Алтансүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж