“Евро-2012” тамхигүй орчин байх болно

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

“Евро-2012” тамхигүй орчин байх болно

Европын хөлбөмбөгийн холбооноос ирэх жил Украйн, Польш улсад болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолт болох бүх цэнгэлдэх, талбайд тамхи татах, худалдах, сурталчлахыг бүрмөсөн хориглосон шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэр цэнгэлдэхийн дотор болон гадна тал, эргэн тойрон, хаалга гээд ойр орчмын газарт бүгдэд нь үйлчлэх гэнэ. “Евро-2012” тэмцээний тамхигүй орчин болгох ажлыг UEFA-гаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зүрхний холбоо болон Украйн, Польш улсын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажээ.

UEFA-гаас хөлбөмбөгийн ертөнцөд хамрах цар хүрээ, нэр хүнд зэргээрээ гуравт бичигдэх томоохон тэмцээний үеэр тамхины хэрэглээ, худалдаа, сурталчилгааг бүрэн хориглосон нь хөлбөмбөгийн хорхойтон сая сая фанатуудад чухал мессеж түгээж буй тухай хэвлэлүүд мэдээлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж