Топ залуу болох арга, техник

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Топ залуу болох арга, техник

“Монголын топ 100 за­луу” шалгаруулж эхэлсэн бай­на, хүмүүс ээ. Ер нь “топ залуу”, “шил­дэг, удирдагч”, “ман­лай­лагч эмэгтэй” гэх зэ­рэг шилдэг хүмүүсийг шалга­руулдаг бо­лоод уджээ. Ирээдүйд улс төрд орох со­нирхолтой хү­мүүс байвал иймэрхүү шал­гаруулалтад орол­цож байх хэрэгтэй юм биш үү. Бүр энэ асуудалд анхаарал хан­дуулж зоригтой тэмцэж байж тэр өргөмжлөлийг нь авах хэрэгтэй. Хэрвээ та топ 100 залуугийн нэг болчихвол ирээдүйд таны ажил амьд­ралд томоохон нэмэр болно гэж ойлгож болно. За тэ­гэхээр топ залуу болохын тулд өөрийгөө хэрхэн сойх талаар хэдэн санааг хэлье. Эхлээд өрсөлдөж байгаа за­луучуудын дунд өөрийнхөө нэрийг байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ байхгүй бол асуудал шүү. Байлгах талын бүх ажлыг хийх хэрэгтэй. Зохион байгуулагч нартай нь холбоо тогтоож мөнгө өгч энэ жагсаалтад нэрээ оруулаад авах нь зүйтэй. Гэхдээ зо­хион байгуулагчидтай нь өөрөө биечлэн уулзаж “они­гоо” бо­лов доо. Өөр хэн нэг­нийг явуулж үг дайлгах хэ­рэгтэй. Мэдээж зохион бай­гуулагчид нь мөнгө нэ­хэх нь дамжиггүй учраас боломжийн хэмжээгээр өгөх нь чухал. За ингээд нэгэнт нэр чинь энэ жагсаалтад бүртгэгдсэн бол өөрийнхөө төлөө ажиллах хэ­сэг залуусыг хөлсөлж авах хэрэгтэй. Тэр залуус та­ны өмнөөс гар утсаар бо­лон, интернэт санал өгч таны нэрийг дарна шүү дээ. Ин­гээд л өрсөлдөж эхэлнэ дээ. Болохгүй бол зохион бай­гуулагчдийг нь дахин ав­­ли­гадах шаардлагатай. Гэх­­дээ бүгдийг цэвэр хийх ёс­той. Хачин баригдмаар ажил хийж өөрийгөө эвгүй бай­­­далд оруулав. Гэхдээ төгс­гө­лийн шатанд ойртох ту­сам топ залуу болох ханш өс­нө. Тэгэхээр эхнээс нь то­хи­роогоо хийж авбал арай л мөнгө бага зарлагадна. Эцэст нь таны найруулсан жү­жиг амжилттай хэрэгжиж та топ залуу болчих юм бол ёслолын ажиллагаанд орол­цох бэлтгэлээ базаах хэ­рэгтэй. Мэдээж танд зохион байгуулагчид нь урилга явуулж сүйд болно. Тэгэнгүүт өдөр тутамдаа өмсдөг хэрнээ, арай л дөнгүүр харагдах костьюм­тай очих хэрэгтэй. Хачин цэмцгэр очвол урьдаас бэлдсэн юм шиг ха­рагдана. Ингээд л топ залуугийнхаа өргөмжлөлийг хүлээж авна даа. Бас хүлээн авалт дээр хэлэх үг, хийх үйлдлээ ихэд цэгнэж хашир байх учиртай. Шууд л идэж, уугаад сүйд болов. Ухаантай царай гаргаад, жаахан бодлогоширонгуй, ал­­сыг харсан байртай суух хэ­рэгтэй. Зарим нэг хүн дээр очиж мэндлээд хэрэггүй, учир нь та чинь топ залуу шүү дээ. Топ болоход их ухаан шаардана даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж