Чимээгүй томилгоо, дуулиантай сэлгээ

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Чимээгүй томилгоо, дуулиантай сэлгээ

Монгол Улс, ОХУ-тай хам­тарч “Дорнод Уран” компани бай­гуулахаар тохиролцоонд хүрч, бэлт­гэлээ хангах зорилгоор “Мон-Атом” төрийн өмчит хяз­гаар­­лагдмал хариуцлагатай ком­­панийг байгуулсан юм. Гэх­дээ “Мон-Атом” компанийг чи­мээ­гүйхэн байгуулж, захирлаар нь Р.Бадам­дамдинг чимээ шуугиан багатайхан томилсон. Түүнийг “Мон-Атом” компанийн захирлаар то­милогдоход түүний толгойлж буй компанийг ОХУ-ын “Рос-Атом” компанийн “дүү”, өөрийг нь С.В.Кириенкогийн “дүү” хэмээн өхөөр­дөж байсан. Түүнийг энэ албан ту­шаалд чимээгүйхэн томилсон атлаа уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар түүнийг ал­бан тушаалаас нь буулгаж буй тухай сүр дуулиантай зарлалаа. Арга ч үгүй биз. Төрийн өмчит компанийн захирал гэчихээд төрийн нэрийн өмнөөс олон улсад нэлээд шуугиан тариад амжсан нөхөр. Р.Бадамдамдин “Мон-Атом”-ын за­хирал болонгуутаа л Канад, Япон улстай ураны салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан хэмээн буруутгагдаж байсан. “Түүний балгаар Монголын Засгийн газар арбитрийн шүүхийн хаалга татаж яваа” хэмээн зарим нэг өндөр албан тушаалтан занаж байсан удаатай. Тэгэхээр төр түүнээс ха­риугаа авч байгаа юм уу, эсвэл хэн нэгний шахалтанд өртөв үү. Түүнийг ажлаас нь чөлөөллөө гээд бүх асуудлыг зөв тийш нь эргүүлчихдэг бол шахалтанд өртсөн ч гэлээ төрийн хийж буй үйлдэл зөв болж таарна. Харин ямар ч үр дүн гарахгүй бол  хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж