Хүсэн хүлээсэн бүрэн тавилгатай байрны эзэд ар араасаа тодорсоор байна. Дөрөв дэх байрны хийморьтой азтанаар 88951820 дугаарын хэрэглэгч Намдаг овогтой Отгонцэцэг болжээ. Өнгөрсөн даваа гаригт МҮОНТ-ийншууд нэвтрүүлгээр “5 байр 5 азтан”-ыг тодруулах чухал үеийг улс орон даяараа амьсгаа даран хүлээж байсан гэхэд болно.Учир нь ердөө2000 мянган төгрөгийн нэгж худалдаж аваад иж бүрэн тавилгатай байрны эзэн болно гэдэг ховорхон тохиох аз билээ. Дөрөв дэх байрны эзэн болсон азтан Н.Отгонцэцэг нөхөр, дөрвөн настай хүүгийн хамт ирж “Юнител” группээс иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны батламжаа гардан авсан юм. Тэрбээр “Бид тухайн үед телевиз үзээгүй болохоор азтан болсон гэдгээ мэдээгүй байсан. Манай хажуу айлынхан хэлснээр бид мэдсэн” гэж байв.
Залуу хосынх Бэлхэд амьдардаг байсан бөгөөд одоо шинэ байртай болж байгаадаа тун их баяртай байгаа гэдэг нь илэрхий. Супер хонжвороос гадна дараах дөрвөн азтан бас шалгарсан юм.
Сонгодог үйлчилгээний шинэ дугаар гар утсандзориулсан хязгааргүй интернэт багцийн бүтэн жилийн эрх бүхий IDEOS X5 ухаалаг гар утсыг 88188073 дугаарын хэрэглэгчБ.Оюунцэцэг хожжээ. Бүтэн жилийн хэрэглээний эрхтэй Live модемыг 88864462 дугаарын хэрэглэгч Б.Бат-Өлзий хожсон бол бүтэн жилийн хязгааргүй ярианы эрхтэйDOPINгар утсыг 88124328 дугаарын хэрэглэгч Х.Намсрайжавмөн бүтэн жилийн мессежний эрхтэй Wind гарутсыг 88945965 дугаарын хэрэглэгч А.Үүрийнтуяа нар тус тус хожсон юм.
Ийнхүү “5 БАЙР 5 АЗТАН” сугалаа дуусах цаг мөч ойртож байна. Хамгийн сүүлийн буюу тав дахь удаагийн азтаныгэнэ аравдугаар сарын 30-ны өдөр тодруулах билээ. “Юнител” группээс таван жилийн ойдоо зориулан хэрэглэгчиддээ бэлэг барьж буйсугалаат урамшуулал дуусахад цөөхөн хоног үлдлээ.