Дэд бүтцийн хөгжил VS зэрлэг амьтад

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Дэд бүтцийн хөгжил VS зэрлэг амьтад

         
Монгол орны өмнөд говьд өрнөж буй уул уурхайн үйл ажиллагааг дагаж дэд бүтцийн бүтээн байгуулалтууд эхэлнэ. Энэ их бүтээн байгуулалт эдийн засагт үр өгөөжтэй боловч байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэх магадлалтай. Тухайлбал, шинээр баригдах төмөр зам нь өргөн уудам газар нүүдэллэдэг онцлогтой говийн зэрлэг амьтдад саад болох нь тодорхой. Мөн төмөр зам дагуулан татдаг торон хаалт зэрлэг амьтдыг зүй бусаар хорогдоход хүргэдэг. Эдийн засгийн өндөр үзүүлэлтийн хойноос хөөцөлдөх үү, байгалийн тэнцвэрт байдлаа хадгалах уу гэсэн асуултад судлаач эрдэмтэд болон төрийн төлөөлөл хариулж байна. Олон талын байр суурийг илэрхийлсэн энэхүү нэвтрүүлэг С1 телевизээр аравдугаар сарын 23-ны Ням гаригийн 19.00 цаг, давталт нь 26-ны Лхагва гаригийн 17.00 цагаас цацагдана.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт тэр дундаа төмөр зам нь амьтны аймгийн хувьд хамгийн ноцтой аюул учруулна. Хулан, хар сүүлт мэтийн улирлаар дамжин нүүдэллэдэг амьтдын хувьд нэлээд хүндрэлтэй тулгарна. Өнөөдөр төлөвлөж байгаа төмөр зам, автозамын дэд бүтцийн төлөв, дамжин өнгөрөх замналыг харж байхад  зэрлэг амьтдын хамгийн чухал идээшиж буй газрыг дамжин өнгөрсөн эсвэл огтолж гарсан байгаа юм. Иймээс говь хээрийн бүсийн амьтдын ирээдүй хувь заяа тун бүрхэг болно” гэж амьтан судлаач Н.Батсайхан анхааруулж байна. Тэгвэл “Дэд бүтцийн хөгжлийг төлөвлөхдөө ан амьтны асуудлыг заавал анхаарч үзнэ” хэмээн төрийн төлөөлөл тайвшруулж байна.

Түүнчлэн Монгол орны зэрлэг ан амьтдын талаар 10 гаруй жил судалгаа хийсэн АНУ-ын Массачусетс муж улсын их сургуулийн эрдэмтэн Кирк Олсон дэд бүтцийн хөгжлөө хэрхэн амьтдад ээлтэй төлөвлөх талаар мөн байр сууриа илэрхийлсэн.

Mongolian Mining Journal-аас эрхлэн бэлтгэдэг эдийн засаг, уул уурхайн “Хөгжил” хөтөлбөр Ням гариг бүрт С1 телевизээр цацагддаг ба танин мэдэхүйн мэдээлэл, хараат бус шинжээчдийн дүгнэлтийг түлхүү тусгадаг, олон талын байр суурийг тэнцвэртэй илэрхийлдэг энэхүү хөтөлбөрийн өмнөх дугааруудыг Univision IPTV-ийн сан, www.gogo.mn, www.news.mnwww.mongolianminingjournal.com сайтуудаас давтан үзэх боломжтой.

О. Хосоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж