Гоо сайхандаа анхаардаг хэн бүхэн энэ өдрийн 12 цагаас Аса циркийг зорин арьс оношлогоо, нүүр будалт, эмчийн зөвлөгөө, үс засалтын үзүүлбэр, бүтээгдэхүүний танилцуулга, үйлчилгээг үнэгүй авахаас гадна өдрийн 13.00 – 14.00 цагийн хооронд Avon брэндийн ягаан өнгөтэй хувцастай ирсэн хүн бүхэнд гарын бэлэг гардуулах юм байна.
Харин оройн 19.00 цагаас урлагийн оддын тоглолтыг сонирхонгоо Avon-ийн 125 жилийн туршлага, монголын лидерүүдийн амжилтын нууц, санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрч, аз жаргалтай амьдарч болох тухай нууцаас хуваалцаарай.
Дэлхийн эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэй харагдахад туслаж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хорт хавдартай тэмцдэг Америкийн гоо сайхны компанийн жилийн борлуулалт нь 10 тэрбум доллараар тооцогддог, дэлхийн 100 гаруй оронд 6,5 сая идэвхитэй зөвлөхүүдээрээ дамжуулан хэрэглэгчид хүрдэг, дэлхийн 100 шилдэг компанийн нэг юм.
Avon-ий Монгол дахь салбар 2009 онд байгуулагдсан бөгөөд 2 жилийн хугацаанд монголын хэрэглэгчдэд хэдийн танил болж, олон мянган бүсгүйчүүдийг орлогоо нэмэгдүүлэхэд нь тусласан билээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.avontb.mn/web/ сайтаас аваарай.