цар хүрээтэй ажиллагаа явуулж байна. Байлдааны явцад цэргийнхэн курдын
15 салан тусгаарлагчийг устгасан гэж “Аль-Жазира” телевиз мэдээлэв.
Тус телевизийн мэдээгээр уг ажиллагаанд Нисэх хүчин, хуурай замын анги
нэгтгэл оролцож байна. Одоо Туркийн зүүн өмнөд нутагт цэргийн томоохон
хүчийг татсан бөгөөд зэвсэгт мөргөлдөөн байнга гарч байгаа мэдээлэл ирж
байна. Туркийн нутаг дэвсгэрээс гадна Иракийн нутагт Туркийн онгоцууд
цохилт хийж байгаа гэнэ. Туркийн тусгай ангийнхан салан тусгаарлагчдын
хойноос Иракт орж иржээ.
Курдын ажилчны намын дайчдын эсрэг хийж байгаа энэ ажиллагаа нь Хаккари
мужийн цэргийн хэд хэдэн постод салан тусгаарлагчдын аравдугаар сарын
19-нд хийсэн довтолгооны хариу болж байна. Довтолгооны явцад 26 турк
цэрэг алагдаж, 20 орчим нь шархаджээ. Курдуудын энэ довтолгоон сүүлийн
30 жилийн дотор хамгийн өргөн цар хүрээтэй нь болов. Цэргийн постуудад
халдсан мэдээлэл авсны дараа Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган
Казахстанд хийх ёстой байсан албан ёсны айлчлалаа хойшлуулан хүчний
байгууллагын яаралтай хуралдааныг зарлажээ. Туркийн Гадаад хэргийн сайд
Ахмет Давутоглу ч бас Сербид хийх айлчлалаасаа татгалзав.
Террористуудтай эцсээ хүртэл тэмцэнэ гэжТуркийн ерөнхийлөгч Абдулла Гюль
мэдэгджээ. Курдын ажилчны нам курдууд голчлон суудаг Туркийн зүүн өмнөд
хэсгийн тусгаар тогтнолыг шаардан 1984 оноос хойш Засгийн газартай
тэмцэлдэж байгаа юм. Энэ тэмцлийн явцад нийтдээ хоёр талаас 40 мянга
орчим хүн амь үрэгджээ. Турк, Евродын холбоо, АНУ курдын Ажилчны намыг
террорист байгууллагын жагсаалтад оруулаад байгаа.
"Ардын эрх" сонин