45-нанометрийн техник ажиллагааны дагуу бэлтгэгдсэн Apple A5 хоёр цөмийн процессорыг iPhone 4S-д тавьсан байна. Тэр нь “талст дээрх систем” гэж нэрлэгдэх бөгөөд үндсэн процессороос нь гадна түүнд графикийн процессор ба RAM системийн санамж байдаг.
Apple A5 процессорыг энэ жилийн хавар танилцуулагдсан iPad 2 таблетад хэрэглэдэг. Таблетийн чипүүдийг мөн л Samsung үйлдвэрлэдэг. iPad 2-ын Apple A5 процессорын давтамж нь бараг нэг гигагерц, харин iPhone 4S -д 800 мегагерц байна.
Apple ба Samsung компаниуд энэ хавраас бие биентэйгээ патентын маргаантай байгаа. Өмнө нь энэ маргааны улмаас Apple өөрийн шуурхай төхөөрөмжүүдэд процессор нийлүүлэгчээ солино гэсэн мэдээ гарсан байв. Шинэ нийлүүлэгчээр Тайванийн TSMC компани тодорч магадгүйг бас хэлж байлаа.
Зарим нэг мэдээгээр Samsung-ийн чипийг iPhone төхөөрөмжийн ирээдүйн загваруудад ашиглах гэнэ. Тухайлбал, The Korea Times сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан хоёр компани A6 гэх дөрвөн цөмийн процессор нийлүүлэх талаар хэлэлцээр хийж байгаа гэжээ. А6 нь 28 нанометрийн техник ажиллагаагаар хийгдэх ажээ.
"Ардын эрх" сонин