Газрын зөрчлийг арилгав

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Газрын зөрчлийг арилгав

Монгол Улсын газрын тухай болон газар өмчлүүлэх тухай хуулиудыг зөрчин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар дур мэдэн хашаа барьсан найман хүний гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг албадан чөлөөлөв. Мөн хашааныхаа газрыг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэдэд зохих байгууллагаас хугацаатай мэдэгдэл өгч хашааг татуулах арга хэмжээ авлаа. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байсан 5 иргэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаагаа тэлсэн тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өглөө. Мөн Цэцэрлэг хотын гуравдугаар 36 айлын баруун талд байсан шатсан 16 амбаарын үлдэгдлийг буулгаж орчныг цэвэрлэлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж