
Муаммар Каддафи алагдсан тухай албан ёсны мэдэгдлийг Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүлэгчдийн нэг ерөнхий сайд Махмуд Жибриль хийсэн бөгөөд “Шинэ ардчилсан Ливи улс”-ыг тунхаглаж буйгаа зарлажээ.
Дарангуйлагчаа алагдсан мэдээг Ливийн ард иргэд баярлан хүлээж авч агаарт хий буудан, машиныхаа дуут дохиог хангинуулан, гудамж талбайдаа гарч ирцгээсэн байна.
Ийнхүү найман сарын турш үргэлжилсэн босогчдын тэмцэл ялалтаар өндөрлөлөө.
Н.Наран
