Огцруулах бичигт есөн гишүүн гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Огцруулах бичигт есөн гишүүн гарын үсэг зуржээ

Удтал “дуншсан” Ерөнхий сайдыг огцруулах бичиг өнөөдөр бэлэн болжээ. Гэвч уг бичигт 20 биш, есөн гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн Н.Батбаяр, Ц.Шинэбаяр нарын нэр бүхий есөн гишүүн гарын үсэг зурсан уг бичгийг тэд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд гардуулав. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлээ гишүүд танилцуулаагүй байна. Мөн эхний шаардлагад гарын үсэг зурсан 20 гишүүнээс олонхи нь буцсан тул уг асуудлыг хэлэлцэх эсэх нь бас тодорхойгүй. Учир нь хуулинд зааснаар Засгийн газрыг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэх ёстой. Тиймээс гишүүд гарын үсэг зурах гишүүдийн тоо 19-д хүрэхгүй нь тодорхой болонгуут “сум”-аа Ерөнхий сайд руу тавьж буй бололтой.

Б.ГАЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж