Иргэд шимтгэлээ үргэлжлүүлэн төлнө

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Иргэд шимтгэлээ үргэлжлүүлэн төлнө

“Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа 21 мянган төгрөгийг иргэдэд хүргэж байгаа банкууд үйлчилгээний хураамж болгон 350 төгрөг авч байгааг  УИХ-ын  НББСШУ-ы Байнгын хорооны гишүүд  эсэргүүцэн  мэдээлэл  хийсэн. Үүнтэй холбогдуулан  тус  мөнгөний  олголтыг  түр  хугацаагаар  зогсоогоод байсан юм. Энэ  асуудлыг  Засгийн  газарт танилцуулжээ. Харин Засгийн газар  ирэх оны төсвийн төслийг УИХ-д хэдийнэ өргөн барьсан учир шаардагдах хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй гэж үзжээ. Улсын төсвөөс энэ мөнгийг гаргах боломжгүй. Тиймээс иргэдэд үүнийг ямар нэгэн байдлаар ойлгуулна. Нэгэнт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа тул банкнаас үйлчилгээ авч байгаа үйлчилгээнийхээ төлбөрийг иргэд төлөх нь зүйтэй гэдэг дээр Засгийн газрын гишүүд санал нэгдлээ.

Б.Энх

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж