Архангайд барааны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Архангайд барааны үнэ өсчээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын төв зах дээр хүнс, барааны үнэ өдрөөс өдөрт өсч, иргэдийг бухимдуулах болжээ. Тухайлбал, нэг кг ааруул 7000-7500, үхрийн мах 4100, ямааных 3500, адууных 3400, өөхөн тос 1300, шар тос 8000, Улаанбаатарын хоёрдугаар зэргийн гурил 490, цагаан ба шар будаа 1700, төмс 800, манжин, лууван, бөөрөнхий сонгино 1000, талх 650, ургамлын тос 3100, өндөг 300, литр сүү 1000, гүүний айраг 2000 төгрөгийн үнэтэй ч эрэлт ихтэй байна. Сүүлийн өдрүүдэд А- 86 бензин тасраад байна. Түлээ ЗИЛ-130 машинаар 200 мянга, портероор 80-90 мянган төгрөгийн үнэд хүрчээ. Хүйтрэх тусам хуурай модны хэрэгцээ ихэсч үнэ өсөх төлөвтэй байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж