Хүйтрэх тусам ногооны үнэ буурах магадлалтай гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Гэтэл энэ хүлээлт талаар болох бололтой. Ойрын өдрүүдэд хүнсний ногооны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт "Бөмбөгөр" худалдааны төвд монгол төмс кг нь 500 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 800 төгрөг болжээ. Мөн тарвас 500-800 төгрөг байсан бол өнөөдөр 1800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн бусад хүнсний ногооны үнэ ч мөн адил 300-1000 хүртэл мөнгөөр нэмэгджээ. Дашрамд дуулгахад, "Бөмбөгөр" худалдааны төвд “Худалдаа-90 жил” арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж.