Монгол улсын хүүхэлдэйн театр 2011-2012 оны хичээлийн шинэ жилийг
тохиолдуулж хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад соёл урлагийн
үйлчилгээ үзүүлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын
1-н хүртэл Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгийн 25 сум
хамарсан аялан тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Уг тоглолтыг
хүүхэд багачуудадаа амжилттай сурч, хүмүүжихэд нь урам зориг өгөх мөн
театрын намар цагийн нээлтийг нээх арга хэмжээний хүрээнд хийсэн юм. Ер
нь театрын нээлт гэхээр өөрийн тайзандаа нээнэ гэдэг ойлголтыг эвдэж
хөдөө орон нутгийн соёлын төвүүд, цэцэрлэгийн соёлын танхимд нээж үзсэн
нь сонирхолтой байлаа. МУХТ нь сүүлийн 16 жилийн дараа том хэмжээний
бүрэн бүрэлдэхүүнтэй аялан тоглолт хийж байгаа бөгөөд цэцэрлэгийн
насныханд “Өнхрүүш”, “Улаан малгайт”, “Гэрэлтэй бяслаг нүцгэн сар”,
сургуулийн насны хүүхэдүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоу
тоглолтоо толилууллаа.

Тус аялан тоглолтыг театр 100 хувь өөрийн
санхүүжилтээр шийдсэн төдийгүй хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад
тасалбарыхаа үнийг 40 хувь хямдруулан үйлчилжээ. Хүүхдэд зориулсан
уран бүтээл нэн ховор байгаа бөгөөд хүүхдийн уран бүтээлд хөрөнгө төсөв
бага тавьдаг, ялангуяа хөдөө орон нутагт хүүхдийнх гэхээр нэг ч уран
бүтээл мэргэжлийн түвшинд тавигддаггүй гээд эмзэглэхээр зүйлс энэ
салбарт байсааар л. Харин төрөөс энэхүү хөрөнгө мөнгө, төсвийг нь
шийдэж өгвөл Хүүхэлдэйн театр жил болгон хөдөө орон нутгаар тоглох
хүсэлтэй байгаа ажээ.
А.Зул