Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” талаар дурджээ. Улмаар хэргийг шалгаад өнгөрөгч гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Харин Гол нууруудын хөдөлгөөний гишүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Ц.Мөнхбаяр тэргүүтэй Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Засгийн газрыг шүүх хурал эхэллээ
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийн хяналтын шатны шүүх хурал Дээд шүүхэд эхэллээ. Байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, гол ус ширгэж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан нь Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд Засгийн газарт иргэний хэрэг үүсгэсэн.
С.Отгон