Дуулсан дуу нь өнгөрсөн 14 жил шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан Ирландын хамтлаг “Westlife” 2012 онд аялан тоглолтоо хийсний дараа тарах болсноо мэдэгджээ. Хамтлагийн гишүүд Ники, Кайан, Марк, Шейн нар өчигдөр ийм мэдэгдэл хийсэн байна. Хамтарсан мэдэгдэлдээ тэд “Зул сарын баяраар шилдэг хит дуунуудаас бүрдсэн сүүлчийн цомгоо гаргаж, 2012 онд аялан тоглолтоо хийсний дараа хамтлагийн эрчүүд өөр өөрсдийн замаар явахаар боллоо” гэжээ. 14 жилийн хугацаанд “Westlife” хамтлагийн 14 цомог хит парадын номер нэгээр шалгарч, 26 хит дуу нь хит болж, цомгууд нь дэлхийн даяар 44 сая хувиар борлогдсон ажээ. 14 өмнөөс ямагт хамт байж, хамтдаа дуулж, хамтдаа аялдаг байсан эрчүүд шоу бизнесийг орхиж, тус тусын аян замд гарах болсон гэнэ. Хамтлагийнхан шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийх хамгийн сайн арга нь Зул сарын баяраар гаргах сүүлчийн цомог гэж үзжээ. Хамтлаг тарсны дараа Шейн соло кареер хөөж, Марк дуу бичлэгийн студитэй хамтран ажиллах гэнэ. Харин Кайан анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр тэсч ядаж буй бол Ники DJ болохоор төлөвлөж байгаа юм байна.
Н.Энх