УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг хүлээх, гишүүдийн тавьсан олон асуултад хариулах зэргээр цаг нэлээд сунжирч хэлэлцэх ёстой асуудлынхаа талыг ч ярилцаж амжилгүй завсарласан юм. Иймд хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл гишүүддээ олон хууль тунарч үлдсэн тул үдээс хойш цагтаа цугларч идэвхтэй ажиллахыг санууллаа. Гишүүд хуралдаандаа цугларах гэж 20-30 минут цуварч, харин орой яг цагтаа тардгаас болж хэлэлцэх асуудал хойшилдог тул Д.Дэбэрэл дарга цаг барьдаггүй гишүүддээ эртхэн сануулга өгсөн нь энэ юм.
Д.ОЮУН