Суугчид тэмцлийн хурц хэлбэрийг сонгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Суугчид тэмцлийн хурц хэлбэрийг сонгож магадгүй

Өнөөдөр 15 цагаас Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, нийслэлийн Чингэлтэй, Хан Уул, Баянзүрх дүүргийн АН”ын гишүүийн гаргасан гомдлыг авч хэлэлцэх ёстой байсан. Гэтэл тус хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ Гэхдээ АН дотор суулт хийж байгаа иргэд энэ байдлыг олон нийтийн анхаарлыг саринуулах гэсэн башир арга гэж хардаж байгаагаа нуухгүй байна. Хэрэв АН-ын хяналтын хороо хуралдхаар бол маргаантай байгаа талууд, дүүргийн намын гишүүдээс хоёр өөр байр суурьтай байгаа гишүүдийн тодорхой хэсгийг байлцуулж мэтгэлцүүлэх гэнэ. Энэ мэтгэлцээнд суулт хийж байгаа дээрхи дүүргүүдийн АН-ын хорооны гишүүд  бэлэн байгаа гэнэ. Учир нь тэдгээр гишүүд саяхан болсон Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаан нь намын дүрмийг зөрчсөн. Мөн хууль бусаар ротацийн сонгуульд гарч ирсэн хүмүүсийг батламжилсан гэж үзэж байгаа юм. Хэрэв хяналтын хороо суулт хийж байгаа гишүүдийг үл тоосон үйлдэл хийвэл тэмцлээ хурц байдалд шилжүүлэх гэнэ. Мөн чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд дүүргийн намын даргаар заавал Т.Бат-Эрдэнийг томил гэж шаардахгүй. Харин хууль бус үйлдлүүдээ залруул гэж шаардаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар АН-ын байранд хяналтын хорооны гишүүд болон, удирдах хүмүүс хараахан ирээгүй байна.

Б.Алтансүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж