Митчел Муссо цагдаагийн газарт

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Митчел Муссо цагдаагийн газарт

Диснейн зарим одууд хайртдаа гэрлэх санал тавин, аз жаргалтай амьдралыг сонгож байхад Митчел Муссо зэрэг зарим одууд хууль зөрчин, амьдралаа адармаатай болгож байгаа мэдээллийг хүргэе.

“Ханна Монтана” олон ангит кинонд Майли Саирестэй хамтран тоглосон жүжигчин Митчел Муссо  ням гаригийн өглөө хууль зөрчсөн хэргээр цагдаа нарт баривчлагдсан байна. Түүний цуснаас авсан шинжилгээнээс тодорхой хэмжээний согтууруулах ундаа  илэрсэн байна. Цагдаагийн  ажилтан Шон Келли  хэлэхдээ  “Муссо одоо 20 настай. 20 нас гэдэг бол хуулинд заасны дагуу согтууруулах ундаа хэрэглэх нас биш юм. Тиймээс түүний цуснаас согтууруулах ундаа илрээгүй байсан ч  энэ бол хууль зөрчсөн үйлдэл” гэжээ.

Муссо цагдаад баривчлагдах үедээ 2007 оны, хар өнгийн Мерседес бенз машин хөлөглөж  явсан ба түүнийг 5000 ам.долларын барьцаагаар шоронгоос суллажээ.

Эх сурвалж: Eagle TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж