Дэми Мур киноны нээлтийн үеэр биеэ барьсан улаан даашинз өмссөн ч тэр нь өөрт нь томдсон гэмээр байжээ. Түүний цог золбоо тодорсон нүд, баяр хөөр үгүй болж, инээмсэглэл нь хүртэл хуурамч харагдаж байв. Энэ бүхэнд мэдээж түүний залуухан нөхөр Эштон Катчер буруутай.
Эштон Катчер Сара Лил гэгч бүсгүйтэй холбогдож эхэлснээс хойш олны хайртай жүжигчин Дэми Мур залуу амрагаасаа болж ийн сэтгэл санаагаар унах болсон нь одоо нуугаад ч нэмэргүй болжээ. Гэхдээ Дэми Мур урьдын адил цог золбоотой байхаа больсон ч “Margin Call” киноны нээлтэн дээр хөгжилтэй байхыг хичээж байлаа. Тэр одоо болтол нөхөртөө итгэл алдаагүй гэдгээ илэрхийлж, энэ өдөр хуримын бөгжөөрөө гоёсон байлаа.
Видеог ЭНД дарж үзнэ үү.