Попын хаан Майкл Жексоны эмч Конрад Муррэйн шүүх хурал түүнийг дуучны
үхэлд буруутайг нотлохоор хичээж байна. Майкл Жексонтой хамгийн сүүлд
хамт байсан эмчийг эгзэгтэй үед 911 дуудаагүй гэж буруутгаж байгаа ажээ.
Нойргүйдэх өвчинд шаналж байсан Майкл Жексонд эмч нь маш хүчтэй нойрны
эм пропофол өгч байсан ажээ. Харин шүүх хурал дээр эм зүйч нойргүйдлийг
эмчлэхэд пропофолыг өгөх ёсгүй атал ийм хүчтэй эмийг өндөр тунгаар өгч
байсан нь үхэлд хүргэсэн гэж хэлсэн байна.

Конрад Муррей үүнийг
үгүйсгэж, дуучин өөрөө эмчийн заасан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн гэж
өчсөн юм. Пропофол эмийн зааврыг бичсэн эмч Шейфер шүүх хурлын үеэр
мэдүүлэг өгөхдөө “Конрад Муррэй эмийг хэрхэн хэрэглэх талаар ямар ч
ойлголтгүй бөгөөд дуучны амьсгал хураах үед яаралтай арга хэмжээ авч
чадаагүй” гэж ярьсан байна. Шүүх хуралд оролцсон Колумбын их сургуулийн
профессор ч мөн пропофолыг нойргүйдлээс гарахад хэрэглэж болохгүй гэж
өчжээ.
Н.Энх