”Нэр төр гэж юу вэ” хэлэлцүүлэгт урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”Нэр төр гэж юу вэ” хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улс Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдрийн санаачлагад 2009 оноос нэгдэж гуравдахь жилдээ олон нийтэд уг санаачлагыг таниулан сурталчлахаар бэлтгэн ажиллаж байна.

“Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршдог билээ. Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаархи ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, шинэ сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой.

Энэ нь “Дэлхийн Эдийн Засгийн Форум” (www.weforum.org) –ын дэргэдэх Дэлхийн Залуу Удирдагчдаас гаргасан санаачлага бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

Уг санаачлага нь дараахь 5 үндсэн үзэл санаанаас бүрддэг:
1. Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй,
2. Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо, чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой байхыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
3. Нэр төртэй байна гэдэг нь хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
4. Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа байх ёстой.
5. Эцсийн дүнд, бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байна.

Хэлэлцүүлэгт урилгаар оролцох хүмүүс:

1. БСШУЯ-ны сайд Ё. Отгонбаяр,
2. УИХ-ын гишүүн С. Оюун,
3. Сангийн дэд сайд Ч. Ганхуяг,

Хэлэлцүүлэгт залуучуудтай яриа өрнүүлж Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы Global Shapers санаачлагын төлөөлөгчид болох доорх хүмүүс оролцоно:
1. Монгол TV захирал, Ч. Номин
2. Номсис ХХК захирал Г. Бат-Эрдэнэ
3. Сант сургуулийн захирал З. Энхмөнх
4. Петровис компаний захирал Б. Шинэзаяа
5. МАК-ын Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газрын захирал Н. Цэлмүүн,
6. EIT Ерөнхий менежер Г. Уянга
7. Нью Медиа Группын захирал А. Мэнд-Орших
8. Jager Marchant ХХК захирал Ч. Батнасан

Залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!

Спортын төв ордны баруун талд Петровис компанийн хурлын заал
Thursday, October 20 · 3:00pm 6:00pm

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж