Коксжих нүүрсний үнэ, эрэлт буурна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсний үнэ, эрэлт буурна

“Wood Mackenzie”-н шинжээч Пракашийн үзэж буйгаар ирэх жилийн дөрөвдүгээр улирлын байдлаар коксжих нүүрсний үнэ 240 ам.доллараас доогуур болох төлөвтэй байна. Учир нь Австралийн үерт автсан нутгуудын нүүрс олборлолт эргээд сэргэх төдийгүй дэлхийн улс орнуудын эрэлт буурах хандлагатай байгаа ажээ. Шинжээч Пракаш Шарма дэлхийн хөгжингүй улс орнуудын макро эдийн засгийн өсөлтийн удаашрал,  дэлхийн гангийн үйлдвэрлэлийн бууралт үүнд голлон нөлөөлнө гэж үзэж байна.

Эдийн засагч Эд Равлегийн мэдээлж буйгаар,  Энэ жил дэлхийн эдийн засагт гарна гэж тооцоолж байсан 3.1 хувийн өсөлт 2.8 хувь болж буурчээ. Мөн 2012 онд өсөлт 3.6 хувь байх урьдчилсан тооцоо гараад байна.

Гэхдээ Хятадын зах зээлд хамаарах улс орнуудад коксжих нүүрсний эрэлт тогтвортой байх хандлагатай байна.  Хятад улс гангийн үйлдвэрлэлд ашигладаг зуухнуудыг томосгох гэж буй ажээ. Тухайлбал, 2000 м3-ээс доош эзэлхүүнтэй 1000 м3-ын зуухнуудыг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ. Том зуух ажиллуулахад их хэмжээний коксжих нүүрс шаардлагатай. Тус улсын хувьд коксжих нүүрсний хэрэглээг импортод түшиглэн шийдэж буй. Иймд Хятадын эрэлтийг Австрали, Монгол, Мозамбик зэрэг орнууд эзлэх нь тодорхой болж байна.

Одоогоор дэлхийн зах зээлд нэг тонн коксжих нүүрсний үнэ 257-285 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж