
Энэ талаар дээд ахмад Б.Ууганбаяраас тодрууллаа.

Монгол улсын шадар сайдтай Баянхонгор аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээнд тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт зохион байгуулах тухай тусгагдсан байгаа. Хоёрдугаарт гамшгаас хамгаалах тухай хуулиар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй байдаг. Ийнхүү үр дүнгийн гэрээ болон гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
-2003 онд Баянхонгор аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байсан. Энэ удаад найман жилийн дараа улсын чанартай томоохон сургуулийг зохион байгуулж байна. Сургуулилт энэ сарын 20, 21-ны өдрүүдэд болно.
-Сургуулилт зорилго нь юу вэ?
Орон нутгийн нутгийн захиргааны болон буюу бүх шатны Засаг дарга нар гамшгаас хамгаалах албад, аймгийн онцгой комиссын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах нь ажиллагааны зорилго.
-Ямар сургуулилт болох вэ?
Энэ үеэр хийхээр төлөвлөсөн хэд хэдэн ажил байгаа. Мэргэжлийн ангийн тактикийн түвшний үзүүлэх сургуулиудыг зохион байгуулна. Үүнд газар хөдлөлтийн голомтод ажиллах, аврах, эрэн хайх үйл ажиллагааг онцгой байдлын албаны томилгоотой хүч хэрэгсэл болон гамшгаас хамгаалах нэгж, аж ахуйн нэгж байгууллагууд дээр байдаг тусгай зориулалтын мэргэжлийн ангиудыг оролцуулсан сургууль болно. Зорилго нь дээрх байгууллагуудын хамтарсан удирдлагын дор зохион байгуулах ажилд бэлтгэхэд оршиж байна. Мөн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүүлэхэд эрүүл мэндийн албаны томилгоотой бие бүрэлдэхүүн үзүүлэх сургууль хийнэ. Үүнээс гадна малын болзошгүй халдварт болон халдварт бус өвчний аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор мал эмнэлгийн нарийн мэргэжлийн хөдөлгөөнт отрядын хээрийн нөхцөлд ажиллах бэлэн байдлыг шалгах ажил байгаа.
Б.Мөнхзул