“Halloween-2011” аялалд зориулж Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн нэгэн домог сэджээ.
Нэгэн цагт бие биедээ хязгааргүй хайртай, аз жаргалаар бялхсан хосууд байж гэнэ. Тэд өдөр болгон очих дуртай хосын төглөөрөө зугаалж явтал цасан цагаан даашинзтай бяцхан охин тэдний замд тааралдаж. Бяцхан охин дурлалт хосуудаас: “Чихэр өгөөч ” гэтэл тэдэнд охины гуйсан чихэр байсангүй. Яг энэ өдөр “Halloween”-ы аравдугаар сар байсан гэдэг. Тэр цагаас хойш чихэр өгч чадаагүй хүн бүр сүнс чөтгөр болон болон хувирч, хосын төгөл, хараалд автагдсан “Тамын төгөл” болон хувирлаа. Үзлийн чөтгөр болон хувирсан хосууд нэг нэгнийгээ хайж, хараалд автагдсан хүмүүс үзэгдэх болжээ. Энэ бүгдийг хэвэнд нь оруулж хараалыг тайлахын тулд зөнч эмэгтэйн өгсөн сарнайг тамын төгөл дундуур сүнс чөтгөрт алдалгүй авч яван хайрын хайрцганд хийх хэрэгтэй. Ингэснээр хараалыг тайлж, аз жаргалыг эргүүлж авчрах юм. Харин хараалд автсан “Тамын төгөл”-ийг аврах хүн та байх болно.
“Тамын төгөл”-ийг аврах гэсэн залуусын хийх эхний алхам нь “Аяллын эрч хүчээ авах өртөө” байх болно. Эрч хүч авах өртөө нь паркийн Foot Court түргэн хоолны газар. Энд “Halloween-2011” аялалд зориулсан тусгай меню бий. Тусгай менюгээс шидэт хоол ундааг авснаар эрч хүчээ сэлбэж, хоёр дахь зоосны эзэн болно. Шидэт хоол ундаа нь аймшигтай сүнс бүхий кекс, улаан өнгийн шүүс зэргээс бүрдэнэ.
Эрч хүч авсан аялагчид “Тамын төгөл”-ийг аврах замыг заалгахын тулд зөнч дээр очих хэрэгтэй. Тамын аяллаар явах заавраа сайн санаат зөнчөөс авч, өөрийгөө бэлтгэж гурав дахь зоосоо авснаар аялал цааш үргэлжилнэ. Зөнчид мэргэлүүлэхэд ердөө 300 төгрөг. Хав харанхуй өрөөнд дугуй ширээн дээр гэрэлтэй бөмбөлөг байна. Сайн санаат зөнч танд ирээдүй болон өөрийн тань талаар хэлж, хараалыг арилгах сарнайг өгснөөр та дараагийн өртөөг зорих юм. Сонирхуулж хэлэхэд зөнч таны талаарх бүхнийг хэлж өгдөг юм билээ. Гол нь та итгэх л хэрэгтэй. Аяллын зам бүрт сүнс, дүүжлэгдсэн аймшигтай зомби нартай таарна гэдгийг сануулъя. Гүнзгий амьсгаа авч, зоригоо чангалаад аяллаа үргэлжлүүлээрэй.
Гурав дахь өртөө бол “Тамын төгөл”. Энэ хамгийн аймшигтай хэсэг нь. “Halloween”-ий гол баатар хараал шүгэлсэн төглийг аврах адал явдалд оролцож, зөнчийн өгсөн сарнайг сүнс чөтгөрт алдалгүй авчирч хайрын хайрцганд хийх ёстой байгаа. Араг яс, сүнс чөтгөр болсон харанхуй төгөл. Ядаж байхад сүнснүүдийн дуу хоолой аймшигтай. Яг л хажууд ирээд шивнээд ч байгаа юм шиг. Төгөл рүү ороход энд тэндгүй булш. Замаар алхаж байхад гэнэт булшнаас зомби гарч ирнэ. Эсвэл яг урд талд чинь гэнэт сүхдүүлчихсэн хүн гараад ирнэ. Мэдээж араас мөрдөх зомбинуудыг мартаж болохгүй. Хараалыг арилгах сарнайг авах гэсэн сүнс чөтгөрүүд хаа сайгүй, та хаашаа ч зугтах аргагүй. Үнэхээр аймшигтай. Төсөөлж байна уу? Таны хажууд цав цагаан царайтай, тас хар урт үстэй, эмэгтэйн сүнс дагаад шивнээд явж байна гээд төсөөл дөө. Хамаг биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг…
“Тамын төгөл”-ийн сүнснүүдэд сарнайг алдалгүй аз жаргалын өртөөнд авчирч, хайрцганд хийснээр энэ аялал өндөрлөнө. Та энэ аймшигт аяллаар нэг аялаад үзээрэй. Монголд анх удаа ийм аяллыг санаачилж, амжилттай зохион байгуулж байгаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэнд талархмаар.
Аялал энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Та өөрийгөө айдсыг давж гарах зүрх зоригтой гэж бодож байвал, аймшгийг биеэрээ мэдрэхийг хүсч байвал та үдэш бүрийн 18-22.00 цагийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнг зориорой.
М.Дөлгөөн