Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Цэвээнравдан “Бизнес инкубатор төвийн тогтвортой үйл ажиллагаа”-ны сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.
А.Зул
Бодит амьдралтай нийцсэн малчдын амьжиргаагаа дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олгосон бизнес инкубатор төвд малчид ам сайтай байгаа юм. Ховд аймгийн Чандмань суманд байгуулагдсан энэ төвд 14 нэр төрлийн цех ажиллан малынхаа түүхий эд боловсруулан сүлжмэл цамц, гутлаа өөрсдөө оёж, хонины ноосоор төрөл бүрийн эсгий ширдэг, улавч хийж үйлдвэрлэдэг болжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь орон нутгийн цэвэр экологийн эрүүл ахуйд тохиромжтой бас чансаатай учир зах зээлд эрэлт ихтэй байдаг гэнэ. Инкубатор төвд одоо 40 хүн ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй шинээр 70 хүнд ажлын байр бий болгохоор ажиллаж байгаа аж.
А.Зул