Хамгийн том “Соёмбо” хөшөө Замын-Үүдэд сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хамгийн том “Соёмбо” хөшөө Замын-Үүдэд сүндэрлэнэ

Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан байдам цэцэг дээр байрласан дөрвөн талт алтан соёмбыг 17 метр өндөртэй хөшөө болгон урлах саанаачлагыг Дорноговь аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан гаргажээ.

Улс тунхагласны баярыг угтан Замын-Үүд боомтод босгох “Соёмбо” хөшөөт цогцолбор нь цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай бүхий таван метр өндөр, үелсэн дугуй шаттай, тойроод дөрвөн хүчтний сийлбэртэй байх гэнэ. Соёмбын дээд талын бирга нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн, одоо, ирээдүйд үүрд мандан бадрахыг ерөөжээ. Харин нар сар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжих, сумны зэв буюу гурвалжин дүрс нь хурц, эрэмгий байхыг , хос загас нь өнөр өтгөн, сонор соргог, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг бэлэгддэг. Бадам цэцгийн суурь нь төр, шашнаа мандуулан хөгжүүлэхийн бэлэгдэл болдог байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж