Энэ хүрээнд өнөөдөр Даяар мөрдөх бизнесийн андгай өргөх ёслолын арга хэмжээ Үндэсний түүхийн музейд 18.00 цагаас зохион байгуулагдахаар болжээ.
Түүнчлэн бүх шатны сургуулиудад “Нэр төр гэж юу болох”, “Нэр төрөө эрхэмлэх”, “Хэрхэн нэр төртэй амьдрах” талаар яриа өрнүүлж, энэ чиглэлээр ойлголт өгөхийн зэрэгцээ байр суурийг нь сонсох аж. Мөн энэ сэдвээр оюутан, сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлахаар болжээ.
2011 оны "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-ийг Монголын Эдийн засгийн форум, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй юм.
Дашрамд сануулахад, Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн анх 2006 онд байгуулагдаж, 2008 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон байна. Үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Браянт, мөн Хелсинкийн Урлаг Дизайны Их Сургуулийн профессор, Оксфордын Их Сургуулийн зочин багш Пекка Химанен нар аж. 2010 онд 60 залуу глобал удирдагчид дэлхийн 25 оронд "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-ийг удирдан, зохион байгуулжээ. 2011 оны хувьд нийт 100 орны сайн дурын хүмүүс хамтран ажиллахаар бүртгүүлж, 100 гаруй залуу глобал удирдагчид гардан ажиллахаа мэдэгдээд байгаа гэнэ. Эдгээр хүмүүсийн хүчин зүтгэлийн дүнд 2011 онд дэлхий даяар нийт 100 мянган залуучуудыг энэхүү хөдөлгөөнд хамруулахаар зорьж буй юм байна.