Английн хатан хаан II Элизабет өчигдөр Австрали тив дэх албан ёсны айлчлалаа эхэллээ. Энэ удаагийн айлчлал хатан хаан Элизабетын ногоон тив дэх 16 дахь магадгүй хамгийн сүүлчийн айлчлал гэж ажиглагчид бичиж байна. Өдгөө 85 настай хатан хаан энэ сарын 28-нд Австралийн Засгийн газрын хуралдааныг нээж үг хэлэх гэнэ. Английн хатан хааны энэ айлчлалын Австраличууд халуун дотноор хүлээн авчээ. 1999 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар нийт Австраличуудын тал нь хувь бүгд найрамдах үзэл баримтлалыг эсэргүүцсэн билээ. Австралийн хүн амын 55 хувь нь хаант засаглалыг, 34 хувь нь бүгд найрамдах засаглалыг дэмждэг юм. Австралид хатан хаан Элизабетын нэр хүнд маш их бөгөөд бүгд найрамдах үзэлтэй иргэд ч түүнийг бурханчлан үздэг ажээ. Австраличуудын дунд хунтайж Чарльзаас илүү түүний хүү угсаа залгамжлах хунтайж Уильям нэр хүндтэй гэнэ. Хатан хаан II Элизабетын хэвлэлийн төлөөлөгч Австралийн “Ассошиэтэд пресс” агентлагт өгсөн мэдэгдэлдээ “Австралид болсон аймшигтай үерийн гамшгийн дараа хунтайж Уильямын айлчлал хүмүүст сэтгэлийн их дэм болсон шиг хатан хааны энэ удаагийн айлчлал ч мөн ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Энэ оны эхээр Австралид маш их гамшиг дагуулсан үер болсон юм.
Н.Энх