Найрагч, дуучин хоёр Ховдчуудыг доргионо

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Найрагч, дуучин хоёр Ховдчуудыг доргионо

Болор цомын эзэн, Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Далх­жавын Болормаа нарын хамтарсан уран бүтээлийн тоглолт аравдугаар сарын 29-нд Ховд аймгийн төвд  болох гэж байна. Энэ тоглолт яруу найраг, сонгодог урлагийг хязгаар нутгийн ард түмэндээ хамтран өргөн барьж байгаа хамгийн анхны тоглолт юм. Уран бүтээлчид бие дааж дангаараа тоглолт хийдэг байсан бол найрагч, дуучин хоёр хамтран уянга яруу шүлгийн бороо оруулж, сонгодог гэгээн аялгуу ари романсаар ховдчуудынхаа оюуны сонорыг мялаана. Гавьяат жүжигчин Д.Болормаа Улаанбаатар хотноо олон удаа тайлан тоглолт хийж байсан ч нутагтаа бараг анхны тоглолтоо хийж байгаа юм. Тэрбээр “Бусад аймаг хотоос зохиолын дуучид олноор төрдөг бол Ховдоос сонгодог дуурийн гайхамшигт хоолойтой дуучид олноороо төрдөг аж. Ардын жүжигчин Загдсүрэн асан, Б.Зангад, 24 насандаа Гавьяат жүжигчин болсон П.Ганбат асан, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гээд өндөр сүрлэг уулс, тунгалаг гол ус шигээ хосгүй авьяастнууд олон бий. Бид тэдний үргэлжлэл” хэмээн бахархсан сэтгэлээ илэрхийлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж