Түүхийн өвийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Түүхийн өвийг бүртгэлээ

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт оршиж байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалыг улсын бүртгэлд бүртгэж дуусав. Соёлын өвийн төв Монгол орны нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэж, аймаг тус бүрээр боть эмхлэн хэвлүүлж байгаа бөгөөд энэ жил Дундговь аймагт тус бүртгэл болжээ.  Дундговь аймгаас Хүннү, хүрэлийн үеийн булш хиргисүүр, тахилгын онгон, эртний үеийн сүм хийдийн туурь гээд нийт 330 дурсгалыг улсын бүртгэлд оруулсан байна. Үүнд, тус аймгийн нэг сумын нутагт л гэхэд эртний үеийн булш хиргисүүр түүх дурсгалын 50- 60 хувийг эзлэн зонхилжээ. Тиймээс Дундговь аймгийн газар нутаг хүннү, хүрэлийн үеийн овог аймгийнхны суурь байжээ гэж хэлж болохоор харагдаж байна гэж аймгийн музейн захирал хэллээ. Нөгөөтэйгүүр тал газар зэллэсэн зэл чулуунууд нэлээд бүртгэгдсэн нь сонирхол татсан байна. Зэл чулуунуудыг голчлон Түрэгийн үеийн тахилын онгоныг дагалдуулан тулаанд амь үрэгдсэн баатруудын тоогоор зэл чулууг наран ургах зүг рүү харуулан босгодог байсан гэх таамгийг судлаачид дэвшүүлдэг аж. Харин Дундговь аймгийн нутагт бүртгэгдсэн зэл чулуунууд Түрэгийн үеийнх биш боловч түүхийн аль ч үед хамаарч нь судлагдаагүй байгаа гэнэ.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж