Говь-Алтай аймагт шатахуун тасарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт шатахуун тасарчээ

Говь-Алтай аймгийн зарим суманд шатахуун энэ сарын 10-наас эхлэн тасраад байгаа гэнэ. Тухайлбал, тус аймгийн Дарви, Хөхморьт, Баян-Уул зэрэг суманд шатахуун тасраад 10 гаруй хоножээ. Тиймээс нутгийн иргэд ойролцоох сумаас шатахуун их хэмжээгээр худалдан авч нөөцлөөд, шагийн үнээр шатахуун худалдаалах болжээ. Хөхморьт сумын иргэн Н. Даваа “Манай суманд шагийн шатахууны үнийг 300-500 төгрөгөөр нэмэн зарж байна. Түүнчлэн манай сумын шатахуун түгээгч хувьдаа шатахуун нөөцлөөд дамалж зараад байна” гэмээж байлаа. Өнгөрсөн зунаас хойш хэсэг намжаад байсан шатахууны хомсдол дахин иргэдийн санааг зовоох бололтой. Түүнчлэн мэргэжлийн хяналтын газраас зарим шатахуун түгээх сатанцыг хаагаад байгаа юм билээ. Эдгээр шатахуун түгээх станцууд нь шаардлага хангахгүй учраас ийн хаасан билээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж