
Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдэмбэрэл, гишүүн Ц.Мөнхбаяр, Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцсон бол хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Жаргалсайханы бие төлөөлөгч болоод Усны газар, Ойн газрын төлөөлөл, Эрчим хүч, эрдэс баялгийн дэд сайд Б.Ариунсан нар оролцож байв.
Хөдөлгөөнийхөн Засгийн газрыг уул уурхайн компаниудад байгаль орчин сүйтгэж, хууль зөрчих боломж олгож байна хэмээн нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газрыг байгаль орчин сүйтгэхэд шууд нөлөөлсөн гэх баримт нотолгоо хангалтгүй гэж үзсэн аж.
С.Отгон